Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ-аас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Орхон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна. Үүнд:
|
БАГЦ |
БАЙРШИЛ |
|
1 |
Орхон аймаг, Баян-өндөр сум, Найрамдал баг /Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамж/-ны ГХДТ-2026/01/ багцын 0,8 га |
|
2 |
Орхон аймаг, Баян-өндөр сум, Найрамдал баг /Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамж/-ны ГХДТ-2026/02/ багцын 1,1 га |
|
3 |
Орхон аймаг, Баян-өндөр сум, Найрамдал баг /Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамж/-ны ГХДТ-2026/03/ багцын 1,6 га |
|
4 |
Орхон аймаг, Баян-өндөр сум, Найрамдал баг /Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамж/-ны ГХДТ-2026/04/ багцын 1,5 га |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан өөрийн сонгосон нэг багц байршлын төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба нэг багц байршлын сонгон шалгаруулалтын баримт бичиг тус бүрийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 100,000 (нэг зуун мянган)төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Төрийн сан: Ор. Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ MN520090100210051419 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2026 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн 14.00 цаг хүртэл Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ-ын Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсэгт /“Уртбулаг баг, ХББЗА байр, 103 тоотод/ хүлээлгэн өгнө. 2026 оны 09 дугаар сарын 02-ныөдрийн 14:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
2. Сүүлийн 3 жилийн /2023,2024,2025 он/ санхүүгийн тайлан
3. Татвар, нийгмийн даатгал, банк болон шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт
4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд 2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
10. Төслийн албан ёсны хэл “Монгол хэл” байна.
11. Давуу эрх олгох: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, газар чөлөөлөлт хийсэн туршлагатай бол давуу байдал болно.
12. Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг зөвхөн албан бичгээр авна.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Орхон аймаг, Баянөндөр сум, Уртбулаг баг
Залуучуудын гудамж, “ХББЗА” УТҮГ, 1 давхар 103 тоот,
Утас: 7035-9282, 85853933 /ажлын цагаар/
Вэб сайт: www.erdenet.mn
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Ter uldsen tsenher hesegt surguuli tsetserleg barihu