Орхон аймагт өнөөдөр буюу 2025 оны 4дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан зохион байгуулагдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй гол асуудал нь Аймгийн хөгжлийн зорилтод хүрэх, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас бонд авах эсэх тухай шийдвэр юм. Бонд гэдэг нь төрөөс орон нутаг нэг дор их хэмжээний мөнгө зээлж аваад, тодорхой хугацааны дараа эргэн төлөх арга хэлбэр бөгөөд үүний тусламжтайгаар гацсан болон шинээр хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж нээгдэх юм. Монгол улсын тухайд сүүлийн 3 жил улсаас татаас аваагүй аймаг энэхүү “БОНД УЛСААС ХҮСЭХ” эрхийг эдлэх боломжтой байдаг бөгөөд, одоогийн байдлаар 21 аймгаас Орхон аймаг анх удаа энэ шаардлагыг биелүүлээд байгаа юм. Бондыг дараах таван чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар
1. Боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт
2. Тээвэр авто замын чиглэлээр улсын болон орон нутгийн чанартай авто замын барилга угсралт, шинэчлэл, өргөтгөл, их засварын төслүүдийн хөрөнгө оруулалт
3. Хотын дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах чиглэлээр инженерийн шугам сүлжээг шинэчлэл, сайжруулалтад шаардлагатай төслүүдийн хөрөнгө оруулалт
4. Спорт, аялал жуулчлал, хойд бүсийн тээвэр логистикийн төвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоолоод байна.






Good news