Эрдэнэт хотод хүүхэд, өсвөр үе болон гэр бүлүүдийн бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Color Box Mongolia” бүтээлч хөгжлийн төв шинээр нээгдлээ. Тус төвд хүүхдүүд 80 гаруй төрлийн сургалт, хөгжүүлэх арга хэмжээ болон гар урлалын ажилд хамрагдах боломжтой бөгөөд зурах, будаж наах, эвлүүлэх, оёх, шинжлэх ухааны туршилт хийх, сансрын аяллын загвар боловсруулах, ваар, сав, ээмэг, бөгж, түлхүүрийн оосор зэрэг бүтээлүүдийг өөрийн гараар хийх боломжоор хангаж байна. Мөн техник технологи, хиймэл оюун ухааны чиг хандлагад суурилсан хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, хүүхдүүд болон өсвөр үеийнхний шинэ санаа гаргах, асуудал шийдэх, багаар ажиллах зэрэг чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Үүнээс гадна лаа, савангийн гар урлалын сургалт, сэтгэлзүйн болон англи хэлний өдөрлөгүүд тогтмол зохион байгуулагдах юм. Тус төв нь зөвхөн хүүхдүүд төдийгүй гэр бүлээрээ хамтран бүтээл хийх боломжийг бүрдүүлсэн нь онцлох давуу тал бөгөөд иргэд өөрсдийн хийсэн бүтээлээ дурсгал болгон авч харих боломжтой. Мөн анги хамт олон, найз нөхдөөрөө ирж оюуны тоглоом тоглон, хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээнд оролцох нөхцөлийг бүрдүүлжээ. Өдөрт 15–18 хүүхэд зэрэг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд төрсөн өдөр болон тэмдэглэлт баярын арга хэмжээний захиалга авч эхэлсэн байна. Color Box Mongolia төв нь Эрдэнэт хотын Чандмань төвийн 203 тоотод байрлаж байгаа бөгөөд 99024514 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл