Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар14 мянга гаран ээж Орхон аймгийн хэмжээнд 378 ээж алдарт эх нэг хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдаж байгаа юм. Энэ жилийн нэг онцлог бол Эх үрийн хагацал үзсэн олон ээж алдарт эхийн шагнал авч тийм нэг эмзэг ч гэлээ элэг нь дэвтсэн жил болж байна. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар батлагдсан журмын 2.3.2-т эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг тооцдог болсон нь Олон ээжийн олон жил битүүхэн дотроо мөрөөдсөн хүсэл нь биелж байгаа жил юм. Энэ жил одонг Гардуулах үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” -ын Соёл урлагийн цогцолборын их танхимд гардуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан боловч Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт ээ гэсэн СЭТГЭЛГҮЙ зарим удирдлагын шийдвэрээр тус арга хэмжээг хийлгэхгүй гэсэн шийдвэр гарсан нь Орхон аймгийн ээжүүд шагналаа А.Амарын талбайд гардаж авах нөхцөл байдалд хүрч байна. / Бид Соёл урлагийн цогцолборын булан тохой бүрт төлбөр бодуулж хамтын ажиллагааны гэрээний дүнгээс хасуулж түрээсэлдэг/. Алдарт эхийн шагнал бол Монгол төрийн Тэргүүний шийдвэрээр олгогддог Олон нийтийн дунд Хамгийн шударга шагнал гэж алдаршсан шагнал юм. Эрдэнэтийн 400 ээж тэдгээрийн үр хүүхэд болсон 1600 орчим хүүхэд, Хань ижил, хамаатан садан, ураг төрлийн 1 жилийн хугацаанд хүсэн хүлээсэн том баяр улсын үнэт эрдэнэ болсон хүмүүний баяр юм. Энэ баяр Эрдэнэт үйлдвэрийн зарим нэг амбиц хөөсөн удирдлагад огт хамаагүй Төрийн ажлыг Төрийн өмчит нэг үйлдвэр тасалдуулсан чирэгдэл учруулсан зүйл болж байна.
Гэхдээ зүгээр ээ олон зуун сайхан ээжийн энерги мянга гаран хүүхдийн эрчим энэ сарын 31-ны өдөр А.Амарын талбайд бүрэлдэж бид ажрахгүй, гуйхгүй арга хэмжээгээ сайхан зохион байгуулна аа ...... Монголын үрс маш олон болтугай.






0 сэтгэгдэл