Орхон, Булган аймгийн нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хайгуулын үр дүнд “Оюут” нэртэй зэсийн шинэ орд нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 онд хайх эрхийг олгосноор, 2023 оноос гурван жилийн хугацаанд нарийвчилсан хайгуул хийгдэж, төслийн урьдчилсан дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая тонн хүдрийн нөөц, 1.1 сая гаруй тонн цэвэр зэс тогтоогдоод байна.Шинэ орд нь Эрдэнэтийн-Овоо ордоос 10 хүрэхгүй км, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцээс ердөө 3 км зайд байрладаг бөгөөд 47 жилийн туршлагатай Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн чадавх дээр тулгуурлан ашиглах давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.Эрдэнэтийн-Овоо ордын нөөц 1972 онд тогтоогдож, 34 жил ашиглахаар тооцож байсан бол “Оюут” орд нь энэ жишгээр даруй 30 жил ашиглах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн жилд 5–10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр байгуулснаар үйлдвэрлэлийн түвшинг бууруулалгүй хадгалах боломжтой аж.Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” олон жил тогтвортой ажиллаж, улс, орон нутгийн төсөвт оруулах орлогоо өсгөхийн зэрэгцээ Эрдэнэт хотын хөгжлийн шинэ шатанд чухал хувь нэмэр оруулах юм.






0 сэтгэгдэл