ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар түүнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Р.А.Зайнутдинов нь Орхон, Дархан-Уул аймгуудад нийт долоон жилийн хугацаанд Ерөнхий консулаар ажиллаж, 2026 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллахаар нутаг буцаж байгаа ажээ. Тэрээр Орхон аймаг, Эрдэнэт хотын гадаад харилцаа, тэр дундаа ОХУ-ын Улаан-Үдэ хоттой тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм. Р.А.Зайнутдинов Монгол Улсад 1983 оноос хойш дөрвөн удаа томилогдон ажилласан бөгөөд “Монгол орон бол миний зүрх сэтгэлд төрөлх нутаг шиг минь санагддаг” хэмээн дурслаа. Тэрбээр 1991 оноос хойш Монгол Улстай нягт холбоотой ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсныг Монголын төр, засаг өндрөөр үнэлж, 2025 онд “Алтан гадас” одонгоор шагнасан билээ.
Мөн энэ удаад Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, аймгийн Засаг даргын Хүндэт тэмдэг-ээр шагнал гардууллаа.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл