Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Жаргалант сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, ашиглалт хариуцан ажилладаг “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК-ийн Цахилгааны албаны гэрэлтүүлгийн хэсэг өргөн хүрээний үүрэг гүйцэтгэж байна.
Тус хэсэг нь аймгийн хэмжээнд:
- Төв замын 3820 ширхэг,
- Байр хоорондын 937 ширхэг,
- Гэр хорооллын гудамжны 6772 ширхэг,
- Явган замын дагуух 105 ширхэг,
- Жаргалант сумын 550 ширхэг гэрэлтүүлгийн тоноглолыг хариуцан ажиллаж байна.
Нийтдээ 10,132 шонгийн 12,184 ширхэг гэрэлтүүлэг болон 442 км урт кабель шугамын засвар үйлчилгээ, ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж байна. “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК нь аймгийн гэрэлтүүлгийн системийн найдвартай ажиллагааг хангах, шөнийн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавин ажилладаг байна.
Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл